12 сарын тэмдэглэл, төлөвлөлт бусад сараас юугаар ялгаатай гэж бодож байна?
Миний хувьд 12 дугаар сарын тэмдэглэл, төлөвлөлт нь дуусаж буй оны үр бүтээл, алдаа оноогоо дүгнэх, тэр сардаа талархах чухал тэмдэглэл болдог. Мөн шинэ жилийн уур амьсгал, чимэгллүүд бусад сарын тэмдэглэлээс илүү өнгөлөг, сүржин байдаг учир сүүлийн сарын тэмдэглэлдээ ихэд анхаарал хандуулдаг минь үнэн. Үүний сацуу дараа жилийн ерөнхий зорилгуудаа тодруулж, зорилгодоо хүрэх зорилтот ажлуудаа төлөвлөх нь бас нэгэн онцлог байж болох юм.
Энэ сард тэмдэглэлийн бүтцээ бага зэрэг өөрчлөн 12 сарын үндсэн тэмдэглэлдээ дараах нүүр хуудаснуудыг хийлээ. Нүүр хуудаснууд:
- 2020 онд юуг хийж гүйцэтгэв.
- 2021 онд ямар зорилгуудыг өөртөө тавих вэ?
- 2020 оны талархах зүйлс
- 2021 оны зорилгодоо хүрэх зорилт, төлөвлөгөө
Энэхүү тэмдэглэлд ашигласан ваши наалтууд, наадаг зургуудийг бүгдийг нь Crazy fancy_Bujo пэйжд зарж байгаа шүү!
Энэхүү влогтоо бэлтгэх үеийн бараг л ASMR Tiktok бэлтгэснээ сонирхуулъя 😊
Tiktok хаягийг минь дагахыг хүсвэл @crazyfancybujo гээд байгаа шүү!
Харин 12 дугаар сарын өдөр тутмын ажлын төлөвлөгөөт тэмдэглэлээ Кпоп дэвтэр дээрээ BTS хамтлагаар хийлээ. Энэ нь тэмдэглэлийг минь илүү цэгцтэй болгож өгсөн юм. Тикток дээрээ үр дүнгээ мөн оруулчихсан байгааг ороод сонирхоорой.
Энэхүү влог дээрээ хоёр дахь удаагаа суурь аяа өөрөө микс хийлээ. Өмнөх Study with me №2 дээр ашигласан миксээ влогтоо ашиглаад шууд устгасан болохоор хуваалцаж боломжгүй болсон хэдий ч энэ удаагийн миксээ хуваалцах боломжтой болсон. Ингээд дор өөрийн миксээ орууллаа. Чихэвчээр 🎧 сонсвол илүү дажгүй гэж зөвлөе. 🤩
Тэмдэглэл хөтлөх тухай влог, болон блогоос маань хэрэгтэй мэдээлэл авсан гэдэгт итгэж байна. 12 сарын тэмдэглэлээ хөтлөөд "Тэмдэглэлийн дэвтэрт дурлагсад" фэйсбүүк группд өөрийн тэмдэглэлээ хуваалцаарай. Мөн уг группд 2020 оны 12 сарын 15 хүртэл "My december" гээд тэмдэглэлийн уралдаан зарлачихсан байгаа шүү!
Зөвлөгөө авах, асуух зүйл гарвал Crazy fancy_Bujo пэйжийн маань чатаар чөлөөтэй холбогдоорой 😉
Comments