top of page
Writer's pictureOka

Bullet journal: Хэрхэн тэмдэглэл хөтлөх вэ?

Тэмдэглэл зөв хөтөлж сурснаар ажлын бүтээмж нэмэгдэх, төвлөрөх чадвар сайжрах, бүтээлч байдал нэмэгдэх, үр бүтээмж болон зуршлаа хянах зэрэг олон давуу тал өөрт бий болдог. Гэвч тэмдэглэлээ зөв хөтлөх нь өөрөө яггүй толгой эргэм зүйл шүү дээ. Би ч бас анх тэмдэглэл хөтлөх гэж олон бүтэлгүйтэж байсан болохоор өөрийн туршлагаасаа мэдэж авсан зүйлсээ хүмүүстэй хуваалцахыг хүссэн юм.

Ингээд 3 дугаар сараа төлөвлөнгөө тэмдэглэл хөтлөх алхмуудаа танилцуулсан влогоо хүргэж байна.

Тэмдэглэл хөтлөхдөө баримтлах 6 алхам:

  1. Санаагаа олох

Туршлага багатай үедээ санаагаа заавал 100% өөрөө гаргах гэж зоволгүй цахим орчинд /Google, Pinterest, Youtube, Facebook, Instagram гэх мэт/ хайлт хийн бусдаас суралцах нь илүү хялбар бас үзэмж сайтай тэмдэглэл хөтлөх давуу талтай.

- Google хайлтын хэсэгт bullet journal, december journal гэх мэт энгийн түлхүүр үгсээр хайлт хийхэд хэрэгцээтэй олон илэрцүүд гарч ирдэг.

- Youtube сувгуудаас мөн хайлт хийх боломжтой. Гадаад сувгуудаас AmandaRachlee, Jelly fish tea, Oh no Nina харин Монгол влог сувгуудаас AnuHarchu зэргийг хувиасаа санал болгоё. Миний Oka's life сувгийг ч бас дагаж болно шүү (хэхэ).

-Instagram санал болгох хаягууд гэвэл Scribblesthatmatter, Bujo.Inspiration, Crazy fancy_Bujo

- Facebook Монголын хэд хэдэн тэмдэглэл хөтлөгчдийн группууд байдаг. Жишээлбэл, Тэмдэглэлийн дэвтэрт дурлагсад, Bullet journal хөтлөгчид гэх мэт. Иймэрхүү группд маш олон туршлагатай, бүтээлч тэмдэглэл хөтлөгчид нэгдсэн байдаг учир чи ч бас тэдний нэг хэсэг болон тэмдэглэлийн санаагаа олж болно.

2. Хэрэгслүүдээ бэлдэх


Санаагаа олсны дараагаар уг санаандаа нийцүүлэн тэмдэглэл хөтлөхөд шаардлагатай хэрэгслүүдийн жагсаалтаа гаргана. Хэрэв шинэ жилийн сэдэвтэй тэмдэглэл хөтлөх гэж байгаа гэж бодвол шинэ жилийн зурагтай наадаг зураг, ваши, улаан, ногоон өнгийн будгууд, чимэглэлийн цаас зэрэг хэрэгслүүдийн жагсаалт гаргаад жагсаалтынхаа дагуу хэрэгслүүдээ зэхнэ гэсэн үг.

Хэрэгслээ авахдаа үнэ хямдыг нь сонгохоос илүү чанартайг сонгохыг хичээгээрэй.

3. Юуг бичих дарааллаа гаргах


Тэмдэглэл хийж буй зорилго минь юу вэ? гэх асуултыг өөрөөсөө асуугаад тэр зорилгынхоо хүрээнд тэмдэглэлээ төлөвлөх нь хамгийн үр дүнтэй. Нойрны хэмнэл, сэтгэлзүй, бүтээмж гэх мэт дадал зуршлаа хянах бол Мөрч буюу Tracker хэсэг хөтлөх хэрэгтэй. Зорилгодоо нийцсэн хэрэгцээтэй хэсгүүдээ ач холбогдлоор нь дараалуулан жагсаалт гаргана.

Хэт их зүйл бус хэрэгцээтэй зүйлсээ тэмдэглэх нь хамгийн чухал.

Миний хувьд сар бүрийн тэмдэглэл маань Нүүр хэсэг, Мөрч, 7 хоног бүрийн төлөвлөлт, Дүгнэлт гэх хуудаснуудыг нийтлэгээр хийдэг.


4. Харандаагаар суурь зураг буюу скизээ гаргах ✏️


Дарааллынхаа дагуу хуудас бүр дээр тэмдэглэх, зурах зүйлсийнхээ суурь зургийг харандаагаар бэлдэнэ. Харандаагаар зурахдаа аль болох чанга даралгүй скизээ гаргахыг хичээгээрэй. Скиз гаргалгүй шууд өнгийн хэрэгсэл, үзэг, бал, маркераар тэмдэглэлээ хийхэд алдаа гаргаж магадгүй тул сууриа цэвэрхэн тавих нь чухал юм.


5. Скизийнхээ дагуу тэмдэглэлээ хөтлөх


Скизийнхээ дагуу тэмдэглэлээ хийснээр цэвэрхэн, цэгцтэй, сэтгэлд нийцсэн болдог. Сэтгэлд нийцсэн, үзэмж сайтай дэвтрээ өдөр бүр харах нь хийх ажлуудыг ч урамтай болгодог шүү 🥰


6. Тэмдэглэлийнхээ дагуу ажлуудаа төлөвлөх


Ингээд өдөр тутмын төлөвлөгөөгөө бичих алхам л үлдлээ.


Нэмэлт зөвлөмж: Бийрэн маркер, өтгөн бэхтэй тодруулагчаар тэмдэглэлээ хөтлөх гэж байгаа бол 100гр-аас дээш граммтай дэвтэр сонгож авах эсхүл дэвтрийн хуудас дээрээ шууд бичиж зуралгүй өөр цаасан дээр зурж бичлэг дээрх шиг зурж бичсэнээ цэвэрхэн хайчилж аваад дэвтэртээ наагаарай. Тэгэхгүй бол бэх нь арын хуудасруугаа нэвтэрдэг шүү!

Тэмдэглэл хөтлөх тухай влог, болон блогоос маань хэрэгтэй мэдээлэл авсан гэдэгт итгэж байна. Тэмдэглэлээ хөтлөөд "Тэмдэглэлийн дэвтэрт дурлагсад" фэйсбүүк группд өөрийн тэмдэглэлээ хуваалцаарай. Зөвлөгөө авах, асуух зүйл гарвал Crazy fancy_Bujo пэйжийн маань чатаар чөлөөтэй холбогдоорой 😉

359 views0 comments

コメント


Post: Blog2 Post
bottom of page