Номын тэмдэглэл
Түүх өвөөгийн үхэл, Францескогийн тэмцээн, ач төрөх гурван үеийн давхцал дээр эхэлнэ.
Өвгөн залуу хүү байх, гэрлэх үе, хүүхэдтэй болон, цаашлаад дараах үеүд богино тасламжтайгаар өгүүлэгдэх нь заримдаа багагүй толгой эргүүлэх бөгөөд түүхийг нас нөгчсөн өвгөн өөрийн нүдээ өгүүлэх бөгөөд ач охин (зээ охин) нь түүнтэй төгөлдөр хуурын өрөөнд тааран ном бичигдэж буйг сонсон өвгөний алдааг ач охин хэлэх нь гайхалтай.
Үйл явдлууд эргүүлэгт буй мэт аавд нь болсон явдал хүүд нь төсөөтэй давтагдах нь амьдралын эргүүлэг, давтамжыг илэрхийлэх ажээ.
Францеско гэх бодит тамирчин байсан нь түүхийг сонирхолтой болгоно.
Ном амраг хосын холбоог бичсэн тул насанд хүрсэн нэгэнд л болно гэж бодлоо.
Түүхийн төгсгөлд Францескогийн тэмцээний сүүлийн километрууд тоогоор илэрхийлэгдэх ба хэмнэл нь богиноссоор байсан нь шавдуулах, яаруулах сэтгэгдэл төрүүлсээр тууж өндөрлөх нь таатай аж.
Нобелийн шагналт Португалийн зохиолч Жозе Луй Пэйшоту нь 1998 онд энэхүү номоо хэвлүүлсэн бөгөөд туужийг Францеско Лазаро-н үхлээс сэдэвлэн бичсэн ажээ.
Commentaires