top of page
Writer's pictureOka

Номын тэмдэглэл: Ичиго Ичие


Энэхүү номыг уйдан суухдаа гэнэтийн байдлаар сонгон авсан минь тун чиг зөв сонголт болсон юм. Тухайн үедээ бодох, цэгнэх зав нэлээд ихтэйн учир өөрийн гишгэсэн мөр, урдах замаа бодон багагүй шаналаад байсан минь үнэн. Уг номыг дэлгүүрийн номын тавиур дээр байгааг хараад за яахав, зүгээр суухаар зүлгэж суу гэж нэг бодон, мөн шаналаад шаналаад юуг ч олж долоогоогүй минь яриангүй гэж өөртөө шивнээд дургүйхэн уншиж эхэлсэн билээ. Номын тэмдэглэлийн урдах үг болгон уг номыг сонгож авсан бараавтар түүхээрээ уншигчийг залхаагаад яах билээ. Одоо бол тэмдэглэсэн үгсээ сийрүүлж эхэлбэл зохилтой биз ээ.


Цухас санамжлуулахад уг номын тэмдэглэлээрээ номын талаар спойлордох, эсхүл бусдад ухаарал хайрлах зорилго тээгээгүй бөгөөд өөрийн би-дээ сануулбал зохих зүйлсийг, номыг унших явцад тэмдэглэх нь миний амин зорилго байсан гэдгийг сануулах нь зөв гэж бодов. Номоос хийсэн тэмдэглэл:


1. Жорж Кокфортын "Шоон хүн" кино шиг шоогоор шийдвэр гаргах санааг хэрэгжүүлэх. Жишээ нь, аяллын чиглэл, явах эсэх гэх мэт

2. Ваби-ча (Цайны ёслол) одоо доо орших, долоо хоногт нэг удаа өөртэйгөө хүндэтгэлтэйгээр цайны ёслол хийх - амарлингуй

3. Долоо хоногт нэг удаа хөдөө гарч байхыг хичээх нь харах, тогтож харах чадварыг сайжруулдаг.


Эцэст нь дүгнэхэд - Нүдээ анин арьсаараа мэдэрч, харалгүй амтал. Энэ нь бусад чадварууд болох хүрэлцэх, амтлах, үнэрлэх, сонсох мэдрэмжүүдийг сайжруулна.


Санах зүйлс: Memento Miro, цаг мөчдөө амьдар.

Номын тухай товч: Ичиго Ичие гэдэг нь ганц цаг, ганц уулзалт гэх япон үг юм. Нэг голын ус дахин урсдаггүй гэх онч үгийн агууламжтай төстэй гэж  ч болно. Хором мөч бүр одоо доо үнэ цэнэтэй гэх гүн ухааныг илэрхийлнэ ч гэж хэлж болох юм. Уг номыг Хэктор Гарсиа болон Францез Мирамэс нар 2019 оны 2 дугаар сард Испани хэлнээ гаргаж байжээ.

189 views0 comments

Recent Posts

See All

Comments


Post: Blog2 Post
bottom of page