Энэхүү ном нь нийт 324 хуудас бөгөөд нийт таван бие даасан аймшгийн зохиолоос бүрдэх ажээ. Тус зохиолуудын нэрсийг дор жагсаая:
Тахил
Хиймэл
Цүнх
Төгс үйлчилгээ
Хөрш
Эдгээр зохиол бүр хүмүүний шунал, хясал, галзуурал зэргийг агуулна. Мөн зохиолчийн аймшгийн бүтээл бүр сэтгэцийн өвчин, хам шинж, сүсэг, амьдрал, харь зэрэг олон сэдвийг хөнддөг нь энэхүү номоос ч бэлээхэн харагдав. Хэрэв та сул үгээр булсан, хий хоосон айлгах гэж цөхсөн, байдаг л нэг дүрслэлээс залхсан аймшгийн ном бүтээлд дурлагч бол зохиолч Ууганбаяр гуайн номыг миний бие ам бардам санал болгоно. Гэсэн хэдий ч нэг зүйлийг сануулах нь зөв бизээ. Хэрэв уншигчийн сэтгэл санаа тогтворгүй, хямралтай байгаа бол Хар номын цуврал руу бүү зүглээсэй гэж хүсэх байна.
Мөн та энэхүү номын тэмдэглэлийг хэрхэн хийснийг минь үзэж, эсхүл тэмдэглэл хөтлөх талаар сонсохыг хүсвэл влогийг минь сонирхоорой.
Ийн өөрийн гараар тэмдэглэсэн номын тэмдэглэлээ сийрүүлэхээс өмнө нэг зүйлийг нэмж тэмдэглэе. Миний тэмдэглэл нь зохиолын дараалал, дүр, зангилаа зэргээс задлах, цухуйлгах (спойлордох) магад бөгөөд зуун хувь өөртөө зориулсан тэмдэглэл минь учир утгын холбоос, бүтэцгүй болно.
Зохиолыг уншсаны дараах гар тэмдэглэл:
1. Тахил
Төлбөртэй бол бүхнийг.
Өргөсөн аав/эцэг.
Тахилаар мөнгөтэй хэн бүрд хүслийг нь өгнө. - Үхэл, илүү хоног.
Эртнээс өөртөө бэлдсэн илүү биеэр төрөл арилжих атгаг санаа.
Зараалаар хөдлөх тэжээвэр хүү. Мөнгө байвч хоосон, дутуу.
Хайртай охиноо л аварч чадсан хөгшин эр алхана.
2. Хиймэл
Хар сэрээр хориод мартав.
Орлуулах амьгүй нэгэндээ ч дооглуулах.
Мартах санах галзуурал.
Зуслангийн байшиндаа хоёул байж, жүжих ч авдарт дарчхаж.
Адгийн амьтан.
Нүүр гээд бүгдийг нь шатаавч дооглох хүүхэлдэй.
3. Цүнх
Өөрөө үзэн яддаг зүйлээсээ ургасан байх ямар новшийн байх бол.
Слэндэрмэн шиг хүсэл биелүүлэгч юуг үзүүлэхийг хүсээ юм бол?
Эзэн бүрд шилжих шивээс яг аз авч ирсэн гэж үү?
Мөнгө, ялалт, аз, хонжоо яг бүх зүйл гэж үү?
Хайр, халамж тэгээд золиослогдох зөв үү?
4. Төгс үйлчилгээ
Үхэл юу юм бэ?
Амьдралыг үгүйсгээд зугтаж байсан ч, бусад чамайг нүүрэлдүүлэхэд огт өөр ойлголт.
Сүүлийн тэмцэл. Архичин, үгүйлэн санагчийг хүртэл амьгүй болгоно. Яагаад?
Үхэл юу юм бэ?
5. Хөрш
Нөхцөгч, буруу тархи.
Хайрласан нэгнээ ч мартах хорвоо.
Галзуу хүн галзуу л хүн байдаг. Охиноо харамлаад тийм зүйл хийчих гэж.
Хэлгүй ч өөр хэлтэй байж. Яагаад түүнийг төгсгөлөөр сонгосон юм бол.
Номын тухай товч: Уг номын зохиолч Ц.Ууганбаяр нь Dark books цувралаараа 2006 оноос хойш Шулмын инээд, Хар ном, Зоорь II, Ши, Үйлийн хайч, 666 нэрт аймшгийн бүтээлийг тус тус туурвижээ. Эдгээр бүтээл бүр дунджаар 5 орчим бие даасан аймшгийн зохиолыг агуулдаг. Уг цувралын 6 дахь ном болох 666 нь 2021 онд хэвлэгдсэн бөгөөд багагүй хугацаанд Монгол дахь номын дэлгүүрүүдэд топ 10 бэстселлэр номын нэгээр сонгогдож байв.
Comments