Энэ туужийн тэмдэглэлээ эхлэхийн өмнө уг номыг нээн уншихаас эмээж байсныг нуух юун. Учир нь миний бие аль багаасаа морь, тэмээ хэрхэн нүүдэг зэргийг мэдэхээс хэтрээгүй. Нэг ёсондоо шатар тавьж сураагүй бүр цаашилбал даам ч маруухан тоглодог учир эхний хуудаснаас л ойлгохгүй байх хэмээн ихэд эмээсэн. Эхэнд бичих богино түүх минь энэ билээ. Ийн номын үндсэн тэмдэглэл рүүгээ оръё.
Номыг уншиж дуусаад хамгийн түрүүнд толгойд орсон үг бол "галзуурал". Энэ л үг уг зохиолыг надад бэлээхэн тайлбарлан, сануулна.
Миний бие "Шатрын тууж" номын тэмдэглэлийг үйл явдлаар бус дүрүүдээр тэмдэглэх нь зөв гэж үзсэн юм.
Доктор Б - (давуу) буудлын шоронд тархиндаа бүтээсэн шатрын хөлөг,
халаасны хар ном
Чентович - Дэлхийн аварга шатарчин ч шатраас өөрийг үл өгүүлнэ.
Түүний арга тактик гайхам.
Мак Коннор - Хожигдлоо үл хүлээн зөвшөөрөх баян эр
Өгүүлэгч - Аваргын талаар мэдэх хүсэлтэй - үүгээр л эхэлсэн.
Хүссэнээсээ илүүг Б-с мэдэв.
Дээр хэлсэнчлэн шатар мэдэхгүй намайг ч догдлуулах бүтээл ажээ. Хүнд, нүсэр биш хэдий ч олныг өгүүлэх сонирхолтой түүх.
Утга зохиол цуврал орчуулгын бүтээлүүд намайг улам л өөртөө татан, автуулах болсон. Богиноор хэлбэл өшөө ихийг хүсэх хязгааргүй шуналыг өдөөж байна.
Номын тухай товч: Энэхүү тууж нь Стефан Цвейгийн сор бүтээлийн нэг бөгөөд уг бүтээлээ тэрбээр 1942 онд Бразил хотноо цагаачлан суух үедээ бичсэн агаад өөрийн хүнд хэцүү сэтгэлийн шуургаа уг бүтээлдээ тусгаж байсан ажээ. Уг номд түүний шүүмжлэлт сэтгэлгээ нэвт шингэснийг дурдах нь зүйтэй.
תגובות