Book journal
Хатанбаатар Магсаржавт БНМАУ-н анхны баатар цолыг хүртээн гавьяаг нь дархалснаар Их хувь заяа роман өндөрлөлөө.
Уг ном Монгол улсын тусгаар тогтнолын төлөөх агуу их тэмцлийг Ма гүний түүхээр дамжуулан өгүүлсэн агаад Ма гүнийг номын эрдэмд сургасан Га ноён (Ганжууржав), ажлын эрдэмд сургасан Боогоо (Тогоо) нартай уулзан буйгаар он жилийн утас хөвлөө.
Мөн амраг сэтгэлт хоёрын учрах зам, бартаа түйтгэр энэхүү их романы уянга ажээ.
Монголын тал нутгийн сайхныг илэрхийлэх бичиглэлүүд сэтгэлийг минь баясган, оюун бодолд минь төсөөлөгдөх нь нутагтаа байгаа хэдий ч нутгаа санагалзуулахад хүргэв.
"Ай их хувь заяа аа" хэмээн цээж дүүрэн хэлээд энэхүү тэмдэглэлээ өндөрлөе.
Жич: Энэхүү тэмдэглэлдээ романд дурдагдах авгайлсан нэрсийг сэтгэлд ойр байсан тул тэр чигээр тэмдэглэв.
Романы тэмдэглэлийг хийхдээ анхны номын тэмдэглэл влогоо Youtube хуудсандаа байршуулсан тул Oka's life суваг руу маань ороод сонирхоорой.
Номын тухай товч: Монголын 20 дугаар зууны шилдэг романы нэг болох "Их хувь заяа" романаараа С.Удвал гуайн нь БНМАУ-ын Төрийн шагнал хүртэж байжээ.
Youtube suvag oldohgu bh yum