"Хэрэв чи бусдаас онцгой төрсөн л бол бусад шиг энгийн байж чадахгүй" гэх номын үгээр тэмдэглэлээ эхлүүлье.
Бага насны Огги (Auggie) хүүгийн сургуульд суралцах хүндхэн шийдвэрээс үйл явдал эхлэх хийгээд түүх дүрүүдийн өдрийн тэмдэглэл мэт өрнөх аж.
Огги хүү онцгой төрсөн учир үеийн хүүхдүүдийнхээ дунд нэг нь болохоор хичээх мэдээж амаргүй. Түүний эгч өсвөр насан дээрээ яваа, харин эцэг эх нь онцгой хүүхэдтэй. Тэд өөр өөрийн туулах бэрхшээлүүдтэй ч бүхий л зүрх сэтгэлээ Оггид зориулах нь гайхалтай.
Огги хүүтэй найзлахаар томилогдсон ангийнхан, тэдний үйл хөдлөл сонирхолтой. Багш ноён Брауны 10-н дүрэм энэ номын чимэг, ухаарлын нэг.
Энэхүү түүх гуниг, баяр баясал агуулах ба ухаарал олгоно.
Нохой бол хамгийн хөөрхөн хэсэг нь яалт үгүй мөн.
Хүүхдүүдийн нөхөрлөл, харилцааны хэсгүүд бүхий л насныханд нэгийг бодогдуулах нь дамжиггүй.
Энэхүү тэмдэглэлдээ Оггигийн дүрэм(ноён Брауны даалгаварын хариу)-г тэмдэглэх хэрэгтэй бизээ.
"Август Пүүлмэний дүрэм:
Дэлхий дээр амьдарч буй хүн бүр амьдралдаа ядаж ганц удаа бусдыг суудлаас нь босгож алга ташуулж чадна. Учир нь бид бүгдээрээ хорвоод төрсөн шүү дээ!! - Огги"
Номын тухай товч: R.J.Palacio нь "Wonder" номоо 2012 оны 2 дугаар сарын 12 сард хэвлүүлжээ. Энэхүү ном "Гайхамшиг" нэртэйгээр 2017 онд монгол хэлнээ орчуулагдсан байна.
コメント