top of page
Writer's pictureOka

Номын тэмдэглэл: Доктор Жэкил болон ноён Хайдын жигтэй цадиг

Номын тэмдэглэл

Уншихаар багагүй хүлээж, догдолсны эцэст зорьсон номоо уншлаа.

Анх энэхүү номыг Солонгос "Жэкилл ба Би" киноноос мэдсэн ба DID буюу сэтгэл хуваагдах өвчинтэй холбоотойг мэдээд ихэд сонирхсон билээ. Сэтгэл хуваагдал буюу 1 хүн дотор 2 хүн байх ямар байх бол гэх бодол энэхүү ном руу хөтөлсөн нь үнэн.

Номын үндсэн хоёр дүр болох нийтэд нэр хүндтэй нэгэн, нөгөө талд ааш муутай, царай төрх тааруу, яхир нэгэн байх ба тэд нэгэн зүйлээр холбогдсон нь хуваагдал, нэгдэл байсан юм. Тэдний харанхуй байр болон тухтай гэр уйтгартай манан татсан, бүүдгэр саарал, чулуун зам бүхий Лондоны дүрслэлийг энэхүү ном харуулах бөгөөд хоёр биеийг илэрхийлэх нь номыг улам бүр шимтэн уншуулсан ба хүнд, том номнууд шиг ядраагаагүйд нь талархаж байна.


Хэт хүнд, нуршсан номонд дургүй ч, талх боорцог, өнөө маргаашийн хэрүүлтэй хөнгөн бичилтийг үзэн яддаг бол энэ ном тохирох ажээ.

Үл мэдэгдэх шингэн хэтийдсэн хүслийг өдөөсөөр төгс нэгнийг бутарган дууссан нь бодитой өндөрлөгөө болсон.


Зургийн тайлбар: Ука тэмдэглэлийн хуудсуудаа хатааж дуусгаад, Явуухулангийн цэцэрлэгт  өөрийгөө яруу найрагч мэт  төсөөлөн сууж буй нь






Шотланд зохиолч Robert Louis Stevenson нь "Strange case of Dr Jekyll and Mr Hyde" готик зохиолоо 1886 хэвлүүлжээ.
Монгол хэлнээ "Доктор Жэкил болон ноён Хайдын жигтэй цадиг" хэмээн Д.Дашмөнх гуай хөрвүүлжээ.

14 views0 comments

Recent Posts

See All

Comments


Post: Blog2 Post
bottom of page