top of page
Writer's pictureOka

Номын тэмдэглэл: Жамиль

Book journal

Түүх яг л Монголд социализмаас өмнөх цаг хугацаанд болсон мэт төсөөлөгдсөн билээ.

Жамиль бүсгүй хүчирхэг, дотогшоо нэгэн шиг атлаа мөн туяхан, бодож санаснаа эмээлгүй илэрхийлдэг ёс жаягаа дагах журамт бүсгүй ажээ.

Жамилийн хүргэн дүү бүсгүйн зүрх сэтгэлээ олох үеийг хүүрнэх агаад, өсвөр үеийн хүү үйл явдлыг өөрийн өнцгөөс харна.

Жамиль бүсгүй салхи татуулан давхих нь эрх чөлөөний илрэл мэт.


Сэтгэлтэй эр нь дуулах үе, тэрэг бүгд өнгөтөөр нүдэнд харагдаж, мэдрэгдэх шиг болж байлаа.


Хамгийн сүүлд Жамиль хайрттайгаа нэг ч эргэн харалгүй явахыг харах хүүгийн өгүүлэмж гуниг төрүүлнэ. Гэвч Жамиль зүрх сэтгэлээ олон, бүхнийг өөрийн зүрх сэтгэлийн дуудлагаар шийдэх нь гүнзгий амьсгаа авхуулаад, чөлөөтэй гаргууллаа.

Хүү түүнийг анхны хайр нь байсанг дараа нь ухаарах нь сонирхолтой. Хос хоёрыг дүрслэсэн зургаас идэр насанд хүрсэн хүү тайтгарлыг аван, тэднийг хаа явааг нь төсөөлөх нь он цаг урссаныг харуулжээ.

Бас л өмнөх үг үйл явдлыг урьдаас хэлээд өгсөн нь урам хугаллаа.


Номын тухай товч: "Монсудар - Утга зохиол" цувралын 20 дугаар дэвтэрт Чингиз Айтматовын "Жамиль" зохиол хэвлэгдсэн билээ. Энэхүү бүтээл нь 1958 онд хэвлэгдэн гарсан бөгөөд удаах жил нь Луй Арагон франц хэлнээ хөрвүүлэн гаргаж байжээ.

23 views0 comments

Recent Posts

See All

Comments


Post: Blog2 Post
bottom of page