top of page
Writer's pictureOka

Номын тэмдэглэл: Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг

Book journal

Хэн нэгэн байх ёстой гэх нийгмийн дарамт үесийг дамжин бидний тархинд үндэслэсэн гэдгийг сануулсан ном байлаа.

Итгэ, чи бол онцгой гэхийн оронд чи бол байдаг л нэгэн байхгүйгээ л хүсэх үлгэрийн амьдралд бус өөрийн би-гээр байгаагаараа бүхнийг хүлээж авч, энгийн нэгэн гэдгээ мэдэр гээд дагз руу цохиод авлаа. Итгэл, Нууц зэрэг номуудад хүс мөрөөд, байхгүйг өөрт чинь авч ирнэ гэдэг бол энэхүү номонд байхгүйгээ хүсэх тусам тэр зүйл байхгүйг сануулан дарамт, шахалтанд оруулдаг тухай ойлгомжтой тайлбарлажээ.


Номонд тодорхой жишээнүүдээр санаануудаа бодит болгон тархинд оруулж байсан нь заримдаа уйлмаар сэтгэгдлийг өгч, зарим тохиолдолд инээд алдуулсан нь хүний хөгжлийн номноос олж авах боломжгүй зүйлс байсан юм.


Зүгээр л "Би бол би, байгаа минь энэ шүү дээ!" хэмээн бодоход тайвширлыг олж байснаа нуух юусан билээ.

Өөрийгөө хайж цөхөрч байсан үе саяхан санагдана. Тэр мөч гаслантай ч бас ч давгүй байж гэж бас бодсон.


Номын төгсгөл дэх эрэг дээрээс доош харах мөчтэй хором бүр уусан үхлээс айх хийгээд, өөрийгөө дийлэх үеүдэд зүрх минь булиглаж байсан. Яг л адал явдалт зохиолын гол баатар шийдвэрлэх тулаанд орж буй мэт тэвдүүлж, сандаргаж байсан нь үнэн.


Энэ ном өвөрмөц, миний үеийн хэн нэгэнд (над шиг) яг л зориулан оёсон хослол шиг яв цав таарсан, мөлжүүртэй ном байлаа.


Ингээд хамгийн сүүлд хэлэх зүйл бол:


"Би өөрийгөө хэн байхаа шийдэх, дүгнэх, бүтээх ганц хүн"


Номын тухай товч: Харпер Коллинс хэвлэлээс 2016 оны 9 дүгээр сарын 13-д энэхүү номыг худалдаанд гаргажээ. 
Монголд удаах дэвтэр болох "Everything is fucked" нь "Бүх зүйл новш" нэртэйгээр орчуулагдан гарсан байна.

128 views0 comments

Recent Posts

See All

Comments


Post: Blog2 Post
bottom of page