top of page
Writer's pictureOka

Номын тэмдэглэл: Өвгөн тэнгис хоёр

Номын тэмдэглэл

Гайхалтай зохиол

Бөмбөөлэй - усны нялцгай биетийг энэ мэт хөөрхөн орчуулсан нь уг үйл явдлыг сэтгэлд ойртуулжээ.

Өвгөн, загас, залуу хүн, загасчлахын өмнөх кофе, жижиг завь, акул, халуун нар, жиндүү шөнө, загасчны найз шувуу, зүсэгдсэн гар, хөндүүр бие, арслан, африкийн салхи, зүүд, мөнгөлөг хайрс, савтай ус, давс, татсан гар, итгэл, найдвар тасралт, гэмшил, үзэн ядалт, харуусал, саруул ухаан, хутга, сэлүүр

Өвгөний залуу үеийн зүүд, хүч чадлын бодлууд, залуу хүүгийн өвгөнөөс суралцах хүсэл хийгээд, хүндлэх сэтгэл эдгээр нь аливаа амьдралын замналыг харуулах мэт.

Номын өмнөх үг буюу орчуулгаас эхтэй мөнхүү үгийг эхэнд нь уншихад түүхийг эхэнд нь цухуйлгаад, spoil хийгээд байгаа мэт. Гэхдээ оньсыг тайлахад дөхүү үзүүлэх шиг, хоёр талтай байлаа.

Уншиж дуусахад нүүрэнд минь инээмсэглэл тодорлоо.



Номын тухай товч: Америкийн нэрт зохиолч Эрнест Хемингуэй нь 1951 онд "The old man and the Sea" зохиолоо бичсэн бөгөөд 1952 хэвлүүлжээ. Энэхүү бүтээл нь монгол хэлнээ хэд хэдэн хувилбараар хэвлэгдсэн байдаг бол Монсудар Утга зохиолын цувралуудын 8 дахь дэвтэрт хэвлэсэн нь энэ ажээ.

1,798 views0 comments

Recent Posts

See All

コメント


Post: Blog2 Post
bottom of page